Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 12-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021 оны 12-р сарын 1 дүгээр арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-12-11 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 12-р сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -4.3-11.3 градус хүйтэн, бусад нутгаар -5.0-11.4 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Алтайд 8, Тооройд 6, Тонхил, Төгрөгт 5, Есөнбулаг, Бугат, Баян-Уулд 3 градус дулаан, бусад сумуудад 0-4 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Гуулин Дарив, Дэлгэр, Тайширт -22, Есөнбулаг, Хөхморьт, Баян-Уул, Жаргаланд -21, Бигэр, Халиун, Цогт, Цээл, Шарга сумуудад -19, бусад сумуудад -14-18 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -6-9 градус хүйтэн, бусад нутгаар -10-13 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 14, Цогтод 13, Тооройд 12, Баян-Уулд 11, Тонхилд 10, бусад нутгаар 1-8 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн бага температур Гуулинд -25, Тайшир, Цогт, Баян-Уулд -24, Есөнбулагт -23, Бугат, Тоорой тосгон, Шаргад -22,Тонхил, Хөхморьтод -21 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт зарим сумуудад хур тунадас орсон ба Баян-Уулд 1.8 мм, Төгрөг, Цогтод 0.5 мм, Хөхморьт, Чандманьд 0.3 мм, Алтайд 0.2 мм, Есөнбулаг, Тайширт 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 24 м/с, Есөнбулагт 18 м/с, Тонхил, Баян-Ууд, Төгрөг, Шаргад 16 м/с, бусад сумуудад 7-14 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-5 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 12-р сарын 10-ны байдлаар Баян-Уулд 4 см, Хөхморьт, Төгрөг, Цогт сумуудад 1 см, Тайшир, Есөнбулагт 0 см зузаан, 5-9 баллын бүрхэцтэй, Гуулин, Чандманьд 1-4 баллын бүрхэц тогтсон. Говь-Алтай аймгийн нийт нутгийг 30 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /